Ц.Даваасүрэн: Засгийн газар “Миний анхны орон сууц“ хөтөлбөр хэрэгжүүлнэ Ц.Даваасүрэн: Засгийн газар “Миний анхны орон сууц“ хөтөлбөр хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Засгийн газар “Миний анхны орон сууц“ хөтөлбөр хэрэгжүүлнэ

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн " Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ. Ипртекийн зээлийн тогтолцоог Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх ажлын хүрээнд гаргаж буй шийдвэр.

Одоо хэрэгжиж буй ипотекийн зээлийн тогтолцоонос онцлогтой багц хөтөлбөрүүдийг хрээгжүүлнэ.

Тухайлбал, Залуус, төрийн албан хаагч, орон нутгийн иргэдэд зориулсан "Миний анхны орон сууц" гэх мэт багцалсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.  

Гол нь орлого багатай буюу сарын орлого нь 2 саяас доош хүмүүс ипотекинйн зээлд хамрагдаж чаддаггүй. Сарын орлого 2 саяас дээш хүмүүс зээлд хамрагдаж, орон сууцтай болсон. Өрхийн сарын багатай иргэдийг ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөж байна. 

Зээлийн санхүүжилтийг орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудад зориулсан орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулна. Тухайлбал Түрээсийн орон сууц. Үүнийг ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд олгоно. Хугацаа өндөр, жишээлбэл бусад улс оронд 20, 30 жилийн урт хугацаатай байхаар орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх юм. 

2024 онд багтаж энэ тогтолцоонд шилжих юм. Арилжааны орон сууцны хөтөлбөрүүд мэдээж хэрэг үргэлжилнэ. Шинээр орж ирж байгаа зүйл нь ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдээ хамруулах хөтөлбөртэй болж байна. 

Хувийн хэвшлийнхэн арилжааны орон сууцны барилгуудаа барих байх. Тэд өөрсдөө санхүүжилтээ шийдээд явна.  

Засгийн газар өнөөдрийг хүртэл 7.2 их наяд төгрөгийн санхүүжилт ипотекийн зээлийн хөтөлбөрт зарцуулсан.  Жилд 600-700 тэрбумыг зарцуулж байна. Энэ бол боломжийн үзүүлэлт.  

Засгийн газар захиалгаар орон сууц бариулж, орлого багатай иргэдийг оруулна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653659
1 эможи

keyboard_arrow_up