“Үнэ өсөхгүй, хомсдол үүсэхгүй“ гэсэн Ж.Ганбаатар сайдын үг ХУДЛАА болжээ “Үнэ өсөхгүй, хомсдол үүсэхгүй“ гэсэн Ж.Ганбаатар сайдын үг ХУДЛАА болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Үнэ өсөхгүй, хомсдол үүсэхгүй“ гэсэн Ж.Ганбаатар сайдын үг ХУДЛАА болжээ

2024 оны 1 сарын 02

Arslan.mn

Шатахууны хомсдол сар орчим үргэлжилж ажил, амьдралын шаардлагаар автомашинаа унахаас өөр аргагүй байдалд орсон иргэд нэг бол ажлаа алдан хэдэн цагаар ШТС дээр дугаарлах гэсэн нэг л сонголттой нүүр тулсан байв. Харин  шинэ онтой зэрэгцэн нийслэлд шатахуун хэвийн олгож, урт дараалал ч алга болсон.  

Гэтэл шатахууны хомсдол  орон нутагт  байсаар байгааг иргэд хэлж буй. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд АИ-92 бензин 3500 төгрөг хүрч, нэг  шатахуун түгээх станц шатахуун олгож байгаа гэнэ.

Үүнээс харахад  "Шатахууны импорт хэвийн болсон. Цаашид шатахууны үнэ нэмэгдэхгүй" гэж мэдэгдсэн нь  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын сайдын үг ХУДЛАА болжээ.

Өөрөөр хэлбэл, салбарын сайд нь үнэ өсөхгүй, хомсдол нүүрлэхгүй гэж иргэдээ хуурсаар өнөөдрийг хүрлээ.  Хомсдол, үнийн өсөлт үүсэх бүрт хойд хөрш рүү чихэж суухаасаа илүү өөр арга, гарц хайх ёстой юм биш үү, Ж.Ганбаатарын сайд аа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653733
2 эможи

Зочин
2024-01-02 14:17
энэ төрд хэрэггүй 3 сайд байнаа
keyboard_arrow_up