ХЗДХЯ: Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 болгосон ХЗДХЯ: Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 болгосон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХЯ: Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 болгосон

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ХЗДХЯ-наас мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан. Бүх насаар нь хорих ялаас бусад хүүхдийн эсрэг хүн худалдаалах, хүчин, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Хохирогчийг 18 насанд хүрсэн хойно хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр болж байгаа.

Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, байнга худалдаалсан гэмт этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй.

Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол хорих ялаас хугацаанаас /магадлангаар/ өмнө суллахгүй.

Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноодог байсан бол ялын дээд хэмжээг 25 жил болгон нэмэгдүүлсэн.

Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653754
0 эможи

Ард зөв
2024-01-03 16:03
Зөв бас иргэдиин боломжииг тоногч нам нам дагсан өлөн авилгач хулгаачуудад хэзээсээс хатуу ял өгдөг болох вэ ээлжлээд тоносоор монгол өр өр л үлдхэн малуудааа
Irgen
2024-01-03 11:00
Buh nasaar n gyandand gej bolgoj bolohgui yyu?
keyboard_arrow_up