Д.Мөнх-Эрдэнэ: Торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр шийтгэж, торгуулийг заавал төлүүлнэ
2024 оны 1 сарын 03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад зохицуулалтын талаар ХЗДХЯ-наас мэдээлэл өглөө.
Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгажээ.
ХЗДХ-ийн сайдын туслах Д.Мөнх-Эрдэнэ "Торгуулиа 15 хоногт багтаан төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, торгуулиа заавал төлнө. Төлөхгүй байгаа тохиолдолд таныг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр шийтгэж, заавал торгуулийг төлүүлнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653757
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: