Аж үйлдвэрийн салбарын шинэ гавьяат 104 настай Аж үйлдвэрийн салбарын шинэ гавьяат 104 настай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Аж үйлдвэрийн салбарын шинэ гавьяат 104 настай

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр настан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул Жанлавын Нямдарьд Хөнгөн, аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун албаны төлөөллийн хамт гурван жаран, хоёр зууныг дамжин энх тунх үлгэрлэн амьдарч буй 104 настай Ж.Нямдарьд хүндэтгэл үзүүлэн өргөө гэрт нь зорин очиж, шагналыг гардуулав.

Ж.Нямдарь нь хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 43 жил ажиллаж, шинээр байгуулагдаж байсан аж үйлдвэрийн комбинатын үйл ажиллагааг жигдрүүлэн үйлдвэрлэл, экспортыг өргөжүүлэх болон зах зээлийн нөхцөлд ноос ноолуурын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулжээ.

Тэрбээр, аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан эхэн үеэс ноосны үйлдвэрийг түүхий эдээр хангахад хүчин зүтгэж ажлын гараагаа эхэлж байсан бол тэтгэвэрт гарсныхаа дараа ч олны хүсэлтээр “Ноос импекс”, “Эсгий хоршоо”, ахуйн цаасны үйлдвэрт 88 нас хүртлээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654005
2 эможи

urnaa
2024-01-16 04:13
zuv xvnee oroitoj shagnalaa daa.estoi daichin hudulmurch xvn dee.tanii mini amidral tsaashid az jargalaar dvvren ervvl baih boltugai
keyboard_arrow_up