Х.Болорчулуун: Өндөр дүнтэй гэрээ байгуулахаар шантаажилсан хүмүүсийг цагдаад өгсөн Х.Болорчулуун: Өндөр дүнтэй гэрээ байгуулахаар шантаажилсан хүмүүсийг цагдаад өгсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Болорчулуун: Өндөр дүнтэй гэрээ байгуулахаар шантаажилсан хүмүүсийг цагдаад өгсөн

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2024.01.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сэтгүүлчийн нэр хүндийг гутаасан, сошлын цензургүй байдлыг ашигласан, хуулиар эрүүгийн хариуцлага хүлээхгүй байдлыг ашигласан хүмүүс байдаг юм байна. Би нэр бүхий хүмүүсийг урд өдөр нь Эрүүгийн цагдаагийн газарт хандаж өгсөн.

2023 онд 19.5 сая төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй. Тиймээс гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй хүмүүстэй дахин гэрээ хийхгүй шүү гэдэг чиглэлийг хэвлэлийн албадаа өгсөн байсан. Цаашдаа энэ хүмүүс илүү их дүнтэй гэрээ байгуулахыг шаардсан. Тэгэхээр нь хуулийн байгууллагад өгсөн.

Хамгийн ноцтой нь энэ хүмүүс Х.Болорчулууны компани олон арван өндөр үнийн дүнтэй тендер авдаг гэсэн ташаа мэдээллийг зориуд явуулсан. Миний ажиллаж байсан, хамаарал бүхий гэр бүлийн компани талх, гурил, хийж байсан компани байсан. Одоо  ажиллахгүйгээр 10-аад жил болсон.

Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор ийм хүмүүс улстөрчдийг шантаажлах байдал байна. Тэгэхээр улстөрчид, гишүүд өөрөө буруу зүйл хийгээгүй бол шантааждын өмнө хөл алдаж, шантаажаар амьдрах нөхцөл боломжийг нь хангаж болохгүй” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654126
3 эможи

keyboard_arrow_up