Эрүүгийн хуулиас айгаагүй авлигачдад Ерөнхий сайд “ХАРИУГ НЬ БАРИВ”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн кабинетыг байгуулан, улсыг засаглаад гурван жил болж байна.
Тэрбээр Ерөнхий сайдын албаа авсныхаа дараа олон жил угжирсан “авлигатай тэмцэнэ” гэж зарлахад хүний өөрийн гэлгүй намын том ах нар нь үл итгэн даналзаж байсан нь саяхан.
Тэгвэл гуравхан жилийн дотор Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэргүүд гэгдэх Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Таван толгой түлш, Эрдэнэс таван толгой, “Нүүрсний хэрэг”-ийн ард гарчихсан, гэмтэнгүүд нь эхнээсээ хууль, шүүхээр яллагдагчаар татагдаад, түмэн олонд хийсэн булай нь эхнээсээ илчлэгдчихлээ. Хамгийн сүүлийн жишээ авлигын сүлжээг нь таслахад Эрдэнэс тавантолгой нь ашигтай ажиллааад ирсэн. Ард иргэддээ ногдол ашиг хүртэл өгөх боломж нь бүрдээд эхэлсэн.
Эрүүгийн хуулиас айгаагүй авлигачдад Ерөнхий сайд “хариуг нь барив”
Оны өмнө Ерөнхий сайд УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “Авлигачид эрүүгийн хуулиас айхгүй байна. Шүүх дээр очоод аргалчихна. Аль нэг дарга нь гаргачихна. Эсвэл шүүхийн магадлангаар суллачихна. Дараа нь өршөөгдөнө гэж боддог болсон. Авлигачид хүмүүнлэгийн байгууллага шиг айх нь битгий хэл харин ч гавьяа байгуулсан аятай явна. Иймд эрүүгийн хуулиар авлигын гэмт хэрэгтэй хүнийг магадлангаар сулладаггүй, ялыг бүтэн эдэлдэг саналыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийг бид дэмжих учиртай хэмээн хатуухан мэдэгдэж байв. Ингээд тэрбээр зүтгүүлсээр эрүүгийн хуульд авлига, албан тушаалтай хүнийг магадлангаар суллахгүй байх, ялаа бүтэн эдэлдэг нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулж чадсан юм. Одоо иргэд, олон нийт авлигачдыг хугацаанаасаа өмнө хуулийн цоорхойгоор суллагдана гэх айдасгүй болов.
Олон жил улсаа тоносон мафийн бүлэглэлүүдийг “Нүүрсний сонсгол”-оор ИЛ БОЛГОВ
Л.Оюун-Эрдэнийн зоригтой эхлүүлсэн том ажлын нэг нь “Нүүрсний хэрэг” дээр шүгэл үлээж, иргэд олон нийтэд “хөшигний цаана” олон жил бугшсан авлига, албан тушаалын том бүлэглэлүүдийг дэлгэн харуулав. Уг ажлыг анхнаас нь дэмжиж, улс төрийн зориг, манлайлал үзүүлсэн Ерөнхий сайдад талархсанаа хянан шалгах түр хорооны гишүүд тайлан дээрээ онцлон дурдсан байдаг.
Сонирхуулахад өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан "Нүүрсний сонсгол"-оор давхардсан тоогоор 577 гэрч оролцуулах мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 гэрч оролцсон.
Нүүрсний сонсголоор МАН-хан, АН-хан гээд луйгар ах нар шил шилээ даган орж ирэв. Өнөөх Монголын төрийг атгасан Сү-ийн, Жэнкогийн, Жунайн, Ажнайн гээд бүлэглэлийн толгойч нар ч хүртэл ирж, тайлбар мэдээлэл өгөв. Нүүрсний сонсголын шууд дамжуулалтыг нэг өдөрт давтагдсан тоогоор 2,5 сая хүн үзсэн судалгаа гарсан. Сонсголыг нээлттэй явуулснаар ард иргэд бодит нөхцөл байдлыг мэдэлгүй энэ олон жил авлигачдад хууртан, хамаг боломжоо юунаас болж алдаж явснаа мэдэрсэн биз ээ. Жилийн өмнө Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ “хэрэв Засгийн газрын гишүүн нүүрсний хэрэгт холбогдсон нь тогтоогдвол хуулиас гадна улс төрийн хариуцлагыг давхар тооцно” хэмээн мэдэгдэж байв. Төд удалгүй ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан нүүрсний хэрэгт холбоотой хэмээн хуулийн байгууллагад шалгагдснаар Ерөнхий сайдын хувиар түүнийг ажлаас нь чөлөөлсөн.
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд эрх мэдэл нь ч байна, улс төрийн зориг нь ч, иргэдийн итгэл найдвар, өндөр хүлээлт ч байна.