Монгол Улсад суугаа Элчин сайд нар ЭМГЭНЭЛ илэрхийлжээ
Шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай шүргэлцэж, осол гарсны улмаас гал гарч, дэлбэрэлт үүссэн. Үүний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсдсэн харамсалтай явдал болоод байна.
Тэгвэл Монгол Улсад болж буй харамсалтай явдалд манай улсад суугаа Элчин сайд нар эмгэнэл илэрхийлжээ.
Дүнжингарав захын ойролцоо болсон осолд маш их цочирдорж, харамсаж байна. Амиа алдсан ОБЕГ-ын аврагчдын ар гэр, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
— European Union Ambassador to Mongolia (@EUAmbMNG) January 24, 2024
Гэмтсэн болон эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст харамсаж буйгаа илэрхйилж хурдан тэнхрэхийг хүсэж байна.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өнгөрсөн шөнө Улаанбаатарт хий ачсан том оврын автомашин осолдсны улмаас олон хүний амь эрсдсэн явдалд ах дүү Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. @MongolDiplomacy @MFATurkiye pic.twitter.com/893saLE0Yo
— Türkiye in Mongolia (@TC_UlanbatorBE) January 24, 2024
Өнгөрсөн шөнө Дүнжингарав худалдааны төвийн орчимд аймшигт осол гарсанд гүнээ харамсаж байна. Сэтгэл донсолгосон энэхүү ослоор амь насаа алдсан ОБЕГ-ын албан хаагчдын ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
Гэмтсэн иргэдийг хурдан, бүрэн эдгэрэхийг хүсэж, энэхүү ослоор ойр… https://t.co/CjZjDKOINd— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) January 24, 2024