Засгийн газрын хуралдаанаар хохирлыг барагдуулах төсвийн талаар хэлэлцэнэ Засгийн газрын хуралдаанаар хохирлыг барагдуулах төсвийн талаар хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар хохирлыг барагдуулах төсвийн талаар хэлэлцэнэ

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр /2024.01.25/-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан энэ удаа пүрэв гаригт болж байгаа нь Засгийн газрын зарим сайдууд гадаад болон дотоод томилолттой байсантай холбоотой. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр болсон ослын улмаас гал түймрийн аюулд өртсөн айл өрх, иргэдийг байршуулах орон сууц, хохирлыг барагдуулахад шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн юм. Дахин сануулахад, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон бол ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авахыг Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэгт даалгаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654284
0 эможи

keyboard_arrow_up