Г.Ариунбуян: Хохирсон иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна Г.Ариунбуян: Хохирсон иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ариунбуян: Хохирсон иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, генерал Г.Ариунбуян "Галд өртсөн "Edu Apartment"-ын 63 айлын 198 оршин суугчдын хэвийн амьдралын горим руу шилжүүлэх буюу засвар тохижилтын асуудлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) шийдвэрлэнэ.

Харин тухайн иргэдийг түр байрлуулах түрээсийн зардлыг 1.4 тэрбум төгрөг гэж тооцсон. Энэ зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана. НЗДТГ-аас байр түрээслэгч компаниудтай хамтарч иргэдтэй зөвшилцөөд хаана байр түрээслэх асуудлыг шийднэ" гэж ярилаа.

Сэтгүүлчид галын үеэр шатсан автомашины хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодруулахад "Ослын эцсийн дүгнэлт гараагүй байна. Ямартай ч осол гарах шалтгааныг бүрдүүлсэн буруутай этгээдээр хохирлыг барагдуулах болно" гэж хариулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654307
0 эможи

keyboard_arrow_up