С.Бямбацогт: Газ тээвэрлэж явсан жолооч тээвэрлэлтийн горимоо зөрчсөн гэж бодож байна С.Бямбацогт: Газ тээвэрлэж явсан жолооч тээвэрлэлтийн горимоо зөрчсөн гэж бодож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: Газ тээвэрлэж явсан жолооч тээвэрлэлтийн горимоо зөрчсөн гэж бодож байна

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Газ тээвэрлэж явсан автомашин осол гаргасны улмаас дэлбэрэлт үүсч их хэмжээний хохирол учруулсан. Уг асуудлаар сэтгүүлчид Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодруулага авлаа. 

Тэрээр" Нэг тэнхлэгээр 11 тонн буюу нийт 44 тонн ачааг тээвэрлэх журамтай. Энэ журмыг мөрдүүлж байгаа. Журмыг хэрэгжүүлэх байгууллагууд нь мөрдүүлэх ёстой. Бид ачаа тээвэрлэх журмыг баталж өгдөг. Хуулиараа хариуцах чиг үүргүүд ялгаатай байдаг. Одоо ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Нийтийн тээвэр дээр гэхэд насжилтын хугацааг сунгаад явж байгаа, аюултай ачаан дээр сунгасан зүйл байхгүй. Яагаад задрав, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдаатай байсан эсэхийг шалгаж байгаа. Миний хувьд урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн горимоо зөрчсөн гэж бодож байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654432
1 эможи

keyboard_arrow_up