Д.Амарбаясгалан: Улс төрийн намууд ойлголцож чадвал хөгжлийн бодлого ирнэ
“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумын нээлт өнөөдөр /2024.02.01/ Төрийн ордонд болж буй.
"Монгол Улсын Засгийн газар 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” болно.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ""Нэг гишүүн дээр төвлөрсөн хэт их мэдэл нь зөвхөн тойргийн эрх ашиг руу улс орны төсвийн бодлогыг чиглүүлдэг юм аа” гэдэг дүгнэлтийг судлаачид маш тодорхой гаргасан учраас бид парламентын тоог нэмэгдүүлэх ажлыг нэгдүгээрт үзэж байгаа.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн системийг холимог системд шилжүүлэхээр зааж өгч чадсан. Иймд бидний зүгээс Монгол улсад анх удаа бүсчилсэн тойргийн системийг нэвтрүүлж оруулж ирж байна.
Тойрог бүрийн онцлогт тулгуурлан бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлнэ. Мөн сонгуулийн системийг холимог системд шилжүүлэхээр үндсэн хуульдаа зааж өгсөн. Ингэснээр улс орны хөгжлийн том бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Зөвхөн тойргоо анхаарах биш бүсчилсэн хөгжлийг авч ирэх юм" гэлээ.