Л.Оюун-Эрдэнэ: Хотын газар, Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой бүгдийг АТГ-т шилжүүл Л.Оюун-Эрдэнэ: Хотын газар, Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой бүгдийг АТГ-т шилжүүл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хотын газар, Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой бүгдийг АТГ-т шилжүүл

2024 оны 2 сарын 16

Arslan.mn

Ам л нээвэл “...Авлига”, сав л хийвэл “...Нүүрсний хулгай, нийтийн тээвэр, нийслэлийн газар, Хөгжлийн банк, “Эрдэнэтийн 49”, Оюу толгой, Бүлэглэл..” гээд байдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын үеэр олон нийтэд хандаж тун “томоотой” мэндчилгээ хүргэсэн. Гэхдээ уяачидтай хийсэн “Монгол хууч”-аараа “...Даяаршиж байгаа дэлхий дээр дангааршиж яаж үлдэх вэ гэдэг бол асуудал юм. Бидэнд мэдээж их түүх бий. Энэ нүүдэлчин соёл иргэншил, баяр наадам, цагаан сар бол бидний үндэсний ялгарал юм. Гэхдээ цар тахалтай, дэлхийн олимп хүртэл хойшилсон хүнд үед Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг хойшлуулах том жагсаал болсон. Яагаад 99 жил, эсвэл 101 жил дээр биш гэж. Ер нь “чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг. Өөрөөр хэлбэл, улс орон яагаад урагшлан хөгжсөн, уруудан доройтсон тухай ойлголт юм. Ер нь бидний ялгарах гэж байгаа бүх зүйлийг ялгарахгүй болгох том бодлого явж байвал яах вэ. Энэ дээр бид анхаарах ёстой” гэж ярьсан юм.

Тэгвэл уржигдрын Засгийн газрын хуралдаан дээр нөгөө л авлига, хулгайн талаар ярьж, зарим шийдвэрийг гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баялгийн лицензийн сонсгол, нийслэлийн газрын сонсгол, нийтийн тээврийн сонсголыг хийлгэхээр холбогдох албан тушаалтнуудыг шахаж эхэлсэн байна.

Мөн тэрбээр “...Газартай холбоотой асуудлыг тэр чигт нь АТГ-т шилжүүл. Бас Хөрөнгө оруулалтын эх хуульд оролцсон бүх хүн, тухайн үед тэр хуулийг дэмжсэн УИХ-ын гишүүд, сая Хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулсан нөхдүүд гээд бүгдийг нь АТГ-т шилжүүлээрэй” гэсэн байна. Түүнчлэн “...Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654745
4 эможи

Нөгөө өнцөг
2024-02-16 14:50
Ингэж ил болгож авилгач нөхдийн эрхийг зогсоож , үр хүүхэд нь ядаж гэмшиж зөв амьдарч эхэлвэл болоошдээ. Юу юугүй шоронд хийнэ хорино гээд амжилт гэрэл гэгээ харагдахгүй л болуу . Харин нийгэмдээ улсдаа зүйлд нь буруу тархийг нь зөв ашиглахад л хурдан улс орон маань дэвжинэ шүү дээ.
Зочин
2024-02-16 13:33
Ха ха попроод байдаг шийдэгдсэн нь хаа байна. Улам л идэж уугаад самарч байгаа бус уу
Зочин
2024-02-16 09:58
Иргэд сонгогчид Таны тэмцлийг зогсоох дэмжих эсэх нь Та хэн хэнийг сонгуульд нэр дэвшүүлснээр шийдэгдэнэ. Концесс, ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний, лиценз, газрын наймаа, Хөрнөгө оруулалтын хууль зэрэгт холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлбэл унана шүү
ЗӨВ
2024-02-16 09:22
Хүүхдийн тоглоомын газар, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэггүй хорооллоор хотыг дүүргэж, зам өргөтгөх ямар боломжгүй болгосон. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудыг зарж хөлжсөн хотын эрх мэдэлтнүүдийн гайг одоо иргэд мэдэрч байна. ХОТЫН түгжрэл -бол газрын наймаачдын л хийсэн ажил шүү.
keyboard_arrow_up