ЗГ: 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг аймаг орон нутаг, малчдад олгохоор шийдвэрлэлээ
2024 оны 2 сарын 16
Өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Тухайлбал:
- Тэжээл, импортын гурилын татварыг чөлөөлөх асуудлыг Улсын Их Хуралд өргөн барих
- Аймаг, орон нутаг руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг явуулахтай холбоотой бензин шатахууны зардал
- Сум, багууд руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.
- Малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтэй холбоотой ажлыг зохион байгуулах зардал
- Отор нүүдлээр яваа иргэдэд хоол хүнс, эмийн багцыг хүргэх ажил
- Зарим сумдад зориулалтын эмнэлгийн автомашиныг нийлүүлэх гэх мэт аймаг орон нутаг, малчдад нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр Засгийн Газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654774
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: