Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо

2024 оны 2 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тус аймагт ажиллах үеэр Улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад үхсэн малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжилж байв. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр газар дээр нь шийдвэрлэлээ. Цаашид бусад сумдын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно гэдгийг Шадар сайд хэлсэн юм.

Зудын эрсдэлийн үед Засгийн газраас нэн түрүүнд малчдад өвс, тэжээлийг хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлэх, мөн эрүүл мэнд, нийгмийн халамж тусламжийн үйлчилгээг саадгүй хүргэх, түүнчлэн зам харгуй гаргахад шаардлагатай түлш, шатахууны зардал болон туулах чадвар сайтай машин техник хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлээд буй.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654832
1 эможи

Зочин
2024-02-19 17:51
Архангайд аймаг бас хэцүү цас ихтэй мал бэлчих нөхцөл маш муу зам харгуй явж болохгүй хэдэн давхар мөсөн зуд болсон байна лээ шүү тусламжаа хүргээрэй
keyboard_arrow_up