ХХААХҮЯ-ны албан хаагчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлав ХХААХҮЯ-ны албан хаагчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ-ны албан хаагчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлав

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн корпорициас олгохоор болсон 10 гаруй мянган тонн тэжээлийн будааг аймгуудад хүргэж, малчдад олгож эхлээд байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм.

Түүнчлэн өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад шаардлагатай өвс, тэжээл, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, түлш шатахуун, отор нүүдлээр явж буй малчдад хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, орон нутгийн цасанд боогдсон зам давааг чөлөөлөх зэрэг ажилд дэмжлэг үзүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа нэгтгэн 150 сая төгрөгийг малчдад хандивлалаа.

Мөн хандив тусламжаас гадна

газар тариалан эрхлэгчдийг техник, тоног төхөөрөмжөөрөө зам гаргахад

дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, зудын эрсдлийг хамтдаа даван гарахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654894
0 эможи

keyboard_arrow_up