Ж.Ганбаатар: Зэсээ уул уурхайн биржээр худалдаалах шийдвэр гарлаа Ж.Ганбаатар: Зэсээ уул уурхайн биржээр худалдаалах шийдвэр гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбаатар: Зэсээ уул уурхайн биржээр худалдаалах шийдвэр гарлаа

2024 оны 2 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Уул уурхайн биржээр зэсээ зарах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа.

Засгийн газрын тогтоолд уул уурхайн биржээр арилжсан зэс, молибдены баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ын татварыг тухайн биржийн үнээс нь авахаар шийдвэрлэлээ.

Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийх ба зэсийн үйлдвэртэй улсуудын компаниудыг урьж оролцуулан биржээр зэсээ зарж эхлэх гэж байгаагаа хэлнэ. Энэхүү хэлэлцүүлгээр яг хэзээ зарж эхлэхээ шийдвэрлэнэ. 

Мөн эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойд харин хүсэлт тавьж байгаа. Миний хувьд маргааш Канад улс руу уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад явах ба энэ үеэр уг асуудлын талаар тусгайлан ярина" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655068
0 эможи

keyboard_arrow_up