Ирэх пүрэв гарагаас Вьетнам руу 30 хоногийн хугацаагаар визгүй зорчино Ирэх пүрэв гарагаас Вьетнам руу 30 хоногийн хугацаагаар визгүй зорчино
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх пүрэв гарагаас Вьетнам руу 30 хоногийн хугацаагаар визгүй зорчино

2024 оны 3 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын иргэд ирэх пүрэв гараг буюу гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно. 

Тодруулбал, БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 7-ноос хүчин төгөлдөр болно. Ингэснээр, Монгол Улсын иргэд БНСВУ руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна. Харин тус улс руу 30-аас дээш хоногийн хугацаанд зорчих бол зохих ангиллын виз авах шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655213
0 эможи

keyboard_arrow_up