Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх ТӨСЛҮҮД шалгарчээ
Монгол Улсын Соёлын яам, Кино урлагийн зөвлөлөөс Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны хоёрдугаар ээлжийн сонгон шалгаруулалтаар зургаан төсөл, арга хэмжээнд тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.
Эргэн төлөх нөхцөлгүй санхүүжүүлсэн төслүүдийн “Кино бүтээх төсөл”-д “Эй Ти Ти бродерс дэма” ХХК-ийн “Би ганцаараа биш” уран сайхны кино, найруулагч Сахъяагийн Бямбын “Сум” уран сайхны кино, “Монгол стант холбоо” НҮТББ-ын “Бодит тусгал” уран сайхны кино, “Хувьсал” продакшн ХХК-ий “Эх” уран сайхны кино шалгарчээ.
Мөн “Олон улсын кино наадам зохион байгуулах төсөл”-д Ш.Ихбаярын “Алтан өргөө” олон улсын кино наадам зохион байгуулах төсөл шалгарчээ.
Харин “Кино урлагийн уран бүтээлч ажилтныг хөгжүүлэх сургалт” төсөлд “Синеплас” ХХК-ийн “Film lighting&Camera workshop 2024” сургалт зохион байгуулах төсөл шалгарчээ.