Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, коллежийн багш, ажилтанд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгоно Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, коллежийн багш, ажилтанд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, коллежийн багш, ажилтанд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгоно

2024 оны 3 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт төрийн болон орон нутгийн өмчийн 1,799 сургалтын байгууллагад 95,032 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 1,279 байгууллагын 62,099 албан хаагч нь орон нутаг ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй боловсрол сургалтын байгууллагын багш ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг 2006 оноос Боловсролын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олгож эхэлсэн бөгөөд боловсролын Багц хуулинд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмж олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.

Журам батлагдсанаар орон нутаг дахь боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэх, нийгмийн баталгаагаар хангагдахад нь тодорхой санхүүгийн дэмжлэг болно гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655230
0 эможи

Зочин
2024-03-06 17:38
Ямар их менге хяналтгуй цацаж байгаа АТГ шалгах хэрэгтэй!!!
keyboard_arrow_up