Х.Булгантуяа сайд хийсэн ажлаа танилцуулахаар 19 сая төгрөгөөр “СОНИН“ ХЭВЛҮҮЛЖЭЭ
2024 оны 3 сарын 13
Сонгууль ойртож, Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, иргэдэд тайлангаа тавьж буй.
Тэгвэл Х.Булгантуяа сайд иргэдэд хийсэн ажлаа танилцуулахаар 19 сая төгрөгөөр сонин хэвлүүлжээ.
Тухайлбал, өнгөрсөн сард Х.Булгантуяа даргатай Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам 2020-2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд 19,602,000 төгрөгийг сонин хэвлүүлэхээр шилжүүлжээ.
Энэ талаар тус газар Шилэн дансны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт оруулсан бөгөөд харин өнгөрсөн нэгдүгээр сард зарцуулсан төсвийн талаар мэдээллээ оруулаагүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
655331
2 эможи
Зочин
2024-03-15 13:38
Хийгээд хийгээд нэр байхгүй энэ ниягэмд яах ёстой юм бэ. Ямар хүн байвал та нарт таалагдах юм болдоо. Харин ч сайн ажиллаж байгаа сайд шүү,залуу хүн гэхэд. Амжилт хүсье. Муу хүмүүсийн үгэнд бүү мохоорой,улам ирлэгдэн гялалзаарая охин минь. Чамд улам их амжилт хүсье
Зочин
2024-03-13 22:31
Хэнд хэрэгтэй юм бол доо.
Зочин
2024-03-13 20:08
Унэхээр шоучин сайд нартаа шуу! Харах царайны мангардуу хун дээ зайлуул.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: