Ж.Ганбаатар Канад руу бизнес классаар нисэх 16 сая төгрөгийг төсвөөс гаргуулжээ Ж.Ганбаатар Канад руу бизнес классаар нисэх 16 сая төгрөгийг төсвөөс гаргуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбаатар Канад руу бизнес классаар нисэх 16 сая төгрөгийг төсвөөс гаргуулжээ

2024 оны 3 сарын 15

Arslan.mn

Канад Улсын Торонто хотноо дэлхийн 130 орны төлөөлөгч оролцдог уул уурхайн томоохон "PDAC 2024" чуулган өнгөрсөн өдрүүдэд боллоо. Тус чуулгад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Тэгвэл цахим орчинд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг “Өөрийн охиноо төрийн зардлаар дагуулан очиж оролцуулсан, сайдын охиноос өөр ажил хийх хүн УУХҮ-ийн яаманд байхгүй юу” гэхчлэн шүүмжлэл өрнөсөн билээ.

Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр Ж.Ганбаатар “ УУХҮ яамнаас гурван хүн л тус чуулгад оролцсон. Тус чуулганд зассан асруудад зогсох оюутнуудыг цалинжуулж ажиллуулдаг. Манай охин Канадын Торонтогын их сургуулийг төгссөн. Төрийн мөнгөөр явсан асуудал байхгүй, төр, улсаа бодоод л ажилд маань тусалсан” гэх тайлбар өгсөн.

Тэгвэл уг мэдээллийг шалгаж үзэхэд,  УУХҮЯ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр  Ж.Ганбаатарын тийзний төлбөрт нийт 16,629,200 төгрөг шилжүүлсэн байна.

Мөн Ж.Ганбаатар сайдын томилолтын мөнгө болох 5,949,989 төгрөгийг тусад нь шилжүүлжээ.

Мөн үүнээс гадна  тус яамны Дэд сайд Б.Уянга  нарын томилолтын тийзний төлбөрт 15,878,000 төгрөгийг  шилжүүлжээ.

Тийзний үнийг баталгажуулахаар "Аэрмаркет"-аас тодруулахад "Канад руу Сөүлээр дамжин бизнес классаар нисэхэд хоёр талын тийзний үнэ нийтдээ 16-17 сая төгрөг болно" гэв.

Төрийн байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллээ нийтэд ил тод нээлттэй, ойлгомжтойгоор ШИЛЭН ДАНСАНДАА мэдээлэх ёстой.  Шилэн дансны хуулийн дагуу энэ мэдээллүүд бүгд тодорхой байх ёстой ч УУХҮЯ хавсралт мэдээллээ оруулаагүй байна.  

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
655333
3 эможи

Зочин
2024-03-17 14:15
Толгой гэх өлөн баячууд нь ард иргэдийн мөнгөөр тансаглаад л
болилдоо
2024-03-17 11:55
ЯДУУХАН эдийн засагтай улсын сайд нар бизнес классар нисэх хэрэг байхгүй шүү
Ажил хийж ам тосдоно
2024-03-16 21:31
Сайд хүн бизнес классаар л ниснэ шүүдээ. Та нар социалист зангаасаа салаачээ. Маш бага цалин өгчөөд бидний төлөө юм хий гэж юу байдынбэ ? Комнистууд наанаа гоё юм ярина. Цаанаа бол жинхэн тамын эзэнээс дор бодож явна.
Зочин
2024-03-16 12:14
Пөөөөөөх 16 сая
Зочин
2024-03-16 11:43
Нөгөө хэмнэлтийн хууль хаачив
Зочин
2024-03-15 18:25
Ийм л өлөн новшнууд. Нөгөө ер сайд гэгч попрохоос цаашгүй
keyboard_arrow_up