С.Амарсайхан: Гурилын үйлдвэрүүдийг төр хангалттай дэмжсэн. Одоо болно
2024 оны 3 сарын 13
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хийж буй ээлжит хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Энэ үеэр сэтгүүлчид түүнээс гурилын үнийн асуудлаар тодруулахад, С.Амарсайхан "Засгийн газраас импортын гурилын татварыг чөлөөлөх тогтоолоо УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Бид үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих ёстой. Гэхдээ гурилын үнэ нэмэгдээд, ард иргэд нь гурил, тэжээлээ авч чадахгүй байхад, үүнийг зүгээр хараад суух эрх байхгүй.
Үндэсний үйлдвэрүүд зохих хэмжээнд хямд үнээр хангаж чадахгүй, нийлүүлэлтээ дийлэхгүй байгаа бол бид импортын сувгаа нээж, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд гурилын үйлдвэрүүдийг хангалттай төрөөс дэмжсэн" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
655366
2 эможи
Irgrn
2024-03-13 21:03
Yu unen. Ene unen shuu. Gurilan buteegdehuunii une arai dendej bn.
Зочин
2024-03-13 17:59
Хувьдаа үйлдвэрлэл явуулдаг сайдаа солиочээ. Хойшид ийм хүмүүсээр сайд дарга нарыг томилох хэрэггүй
Зочин
2024-03-13 17:12
Харагдаач. Хувьдаа гурилын үйлдвэртэй Хүнс,Хөдөө аж ахуйн сайдтай байхад гурилын үнэ өссөөр байх болно
Иргэн
2024-03-13 16:35
Импортын гурил оруулж ирэх хэрэгтэй.
Иргэн
2024-03-13 16:35
Импортын гурил оруулж ирэх хэрэгтэй.
Иргэн
2024-03-13 16:35
Импортын гурил оруулж ирэх хэрэгтэй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: