Засгаас ажилд нь муу үнэлгээ тавьсанд С.Бямбацогт  сайд “бухимдав“ Засгаас ажилд нь муу үнэлгээ тавьсанд С.Бямбацогт сайд “бухимдав“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Засгаас ажилд нь муу үнэлгээ тавьсанд С.Бямбацогт сайд “бухимдав“

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нутгийн зам”-тай холбоотой ажлын хэрэгжилт тааруу байна. ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тайлбар авъя" гэсэн юм.

Харин үүний хариуд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажлыг яаж үнэлж дүгнэснийг би ойлгохгүй байна. Зам тээврийн салбар 2023 онд өндөр өсөлттэй гарсан. Монгол Улсын эдийн засаг 7 хувь өссөн байхад зам тээврийн салбар 73 хувийн өсөлттэй гарсан. 

Ажлаа сайн хийчихлээ, өсөлт сайн гарлаа, үнэлгээ сайн гарсан гэж бодоод байтал муу байх юм.

УИХ төсөв тавьж өгөхгүй юм чинь яаж зам тавих юм. “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжээгүй " гэх хариу тайлбарыг өглөө.

Өөрөөр хэлбэл, Засгаас ажилд нь муу үнэлгээ тавьсанд С.Бямбацогт  сайд “бухимдав“.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655534
1 эможи

Зочин
2024-03-21 16:22
БЯМБАЦОГТОД Ч ХАРИН ДАЖГҮЙ ГИШҮҮН ШҮҮ
keyboard_arrow_up