С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдана үргэлжилж байна.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Цэц даргагүй явж байдаг. Даргаа ямар хугацаанд томилохоо тодорхой болгож байна уу. Зарим гишүүний хугацаа нь дуусчхаад байхад хоёр, гурван жил ажилласан гэх асуудал бий.
Тэтгэврийг нь 60 хувиар бодно, эрүүл мэндийн, амь насны даатгалын шимтгэлийг нь төр хариуцна.
Одоо ажиллаж байгаа болоод өмнө нь ажиллаж байсан хүн болгонд 36 сарын тэтгэмж өгнө гэх юм. Би хуульчдыг гайхдаг. Бусад салбарынхан юм ярихаар Үндсэн хуулиараа зохицуулах ёстой гэдэг.
Тэгсэн хэр нь хууль, хяналтын байгууллагын хууль оруулж ирэхээрээ энийгээ хамаардаггүй. Ийм ялгамжтай хандаж болохгүй шүү дээ” гэв.