С.Чинзориг: Элэгний “Д“ вирусын халдвартай иргэдийг Буриадад эмчлэх зардлыг төр даана
Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулж байна.
Тэрбээр "Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Монгол Улсад элэгний хавдар, нас баралт өндөр байна.
ДЭМБ-ын тооцооллоор Монгол Улсад халдвартай 66 мянган иргэн байгаа гэсэн бол элэгний Д вирусын халдвартай иргэдийн ТББ-ын мэдээллээр 150 орчим мянга байгаа гэх судалгаа байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр Д вирусын шинжилгээ өгч, мэдээллийн санд бүртгэгдсэн 3000 гаруй иргэн бий.
Дэлхий дахинд гепатит Д -гийн халдварыг эмчлэх эмчилгээ төгс болоогүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн, зөвшөөрөгдсөн ганц эмчилгээ нь интерфренор.
Нэгдүгээрт, ДЭМБ -аас зөвшөөрөгдсөн инерфренор тариаг хэрэглэх, тодорхой хэмжээгээр худалдан авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байсан ч гаж нөлөө өндөртэй гэж үздэг учраас Д вирустай иргэдийн байгуулсан ТББ- аас энэ эмчилгээг зөвшөөрөхгүй гэдэг учраас уг тариаг худалдан авах тендерийг түр түдгэлзүүлсэн.
Хорёт дахь гарц нь анх ОХУ –аас гаргасан эм, тус улс уг эмийг хэрэглэх эрхээ АНУ-д худалдсан.
Худалдахдаа бусад улс орнуудад импортлох зөвшөөрлийг олгоогүй, зөвхөн дотооддоо хэрэглэх зөвшөөрөлтэйгээр патентаа худалдсан байдаг. Тийм учраас Эрүүл мэндийн сайдын хувиар өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ -ын Эрүүл мэндийн сайдтай уулзаж, Монгол иргэдийг Д вирусын эсрэг эмчилгээнд хамруулахыг хүссэн. Үүний үр дүнд Буриадын Эрүүл мэндийн сайд Монгол Улсад айлчилж, ХӨСҮТ- ийн удирдлагуудтай уулзаж, манай улсын иргэдийг Буриад улсад эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурсан.
Эмчилгээ нь асар өндөр учраас улсын төсвөөс зардлыг даана. Жил бүр улсын төсөвт тусгаж санхүүүлэх арга хэмжээг авна.
Цаашдаа бид хоёр арга хэмжэг авна. Нэгдэх нь АНУ -ын Гелакцск компанийн эмийг дотоодын эмчилгээнд хэрэглэх тохиолдолд Гааль болон НӨАТ -аас чөлөөлөх шаардлагатай. Эмчилгээний зардал буурна." гэв.