Д.Амарбаясгалан: Мал нь 70 хувиас дээш хорогдсон өрхүүдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно Д.Амарбаясгалан: Мал нь 70 хувиас дээш хорогдсон өрхүүдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Мал нь 70 хувиас дээш хорогдсон өрхүүдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Цаг уурын уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд нөхцөлд орлоо. Тиймээс Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирж байна. Энэ нь тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой.

Малчид өндөр хүүтэй хэрэглээний зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Олон малтай хэр нь амьжиргаагаа залгуулах асуудал тулгамдаж байгаа тул хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Үүний дараа ЗГ-аас хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Зудад малаа алдсан малчдыг дахин малжуулах зорилгоор 5-8 сая төгрөгийг хүүгүй хэлбэрээр, урт хугацааны зээл олгоно. Зээлийн батлан даалтын сантай хамтран 200 малтай иргэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжийг бий болгоно.

Зээл олгож байгаа зорилго бол малчдад малаасаа хүртэх ашиг, шимийг нэмэгдүүлэх юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656127
1 эможи

Зочин
2024-04-10 18:44
НӨТ-ИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ӨГӨӨЧ ЭЭ
keyboard_arrow_up