Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж байна. Эхний ярилцлагынх нь дараа Ц.Элбэгдорж түүнд цахимаар хариу бариад байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд телевизэд ярилцлага өгч байх үед нь тэрбээр Засгийн газрын хуралдаан дээр түүнд хаягласан үг хэлж таарчээ.

Л.Оюун-Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын үзэл санааны бэлгэдэл болсон С.Зоригийн хөшөөг нь хүртэл зарчихаад, алс холоос надад ардчиллын үнэт зүйл зааж байхаас илүү ардчилсан үнэт зүйлээсээ ухарч араатан болсон шуналт алхам бүрээ эргэн бодож, өөрт чинь итгэж байсан хүн бүхнээсээ уучлалт гуй. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэх мэтээр Ц.Элбэгдоржид хандсан нэлээд хатуухан үг шиджээ. Энэ дундаас “Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэсэн нь илүү анхаарахаар ноцтой харагдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656264
1 эможи

Зочин
2024-04-15 16:16
Энэ бэрхийн б..ч шааныз
Зочин
2024-04-15 13:54
Хурцаас эхлээд "орон дотор чинь үхүүлнэ" гэж занадаг хүмүүс чинь наад нөхрийн чинь гал хөр шүү дээ
Зочин
2024-04-15 13:22
Элбэгдорж эвгүй хүн шүү! Болгоомжтой байгаарай! 30 жил яаж ажиллалаа! Гар хөл болсон хүмүүс нь ордон,цагдаа,шүүх хаа сайгүй байгаа!
Зочин
2024-04-15 13:19
Зөв!
keyboard_arrow_up