Х.Нямбаатар: Улаанбаатар хот дотроо 40 жижиг хоттой болох төлөвлөлт гаргаж байна Х.Нямбаатар: Улаанбаатар хот дотроо 40 жижиг хоттой болох төлөвлөлт гаргаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Улаанбаатар хот дотроо 40 жижиг хоттой болох төлөвлөлт гаргаж байна

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр "Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг. 2014 онд эдгээр дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байв.

Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан.

Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг амилуулахаар Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Ажлын хэсэгт миний бие болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг багтсан.

Ерөнхий сайдын зүгээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлт хийх хуулийг боловсруулах үүрэг, чиглэлийг авлаа. Ингэснээр Налайх, Багахангай, Багануур дүүрэг дагуул хот байдлаар хөгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймгийн нутаг дэвсгэр дээр "Шинэ зуун мод" хотын эрхзүйн байдлын хуулийг хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

"Шинэ зуун мод" хотод орсон орлогын 20 хувийг Төв аймагт, 80 хувийг Улаанбаатар хотын хөгжилд зарцуулна. 150,000 хүний хотыг байгуулах хуулийг хамт өргөн барина" гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656364
0 эможи

Зочин
2024-04-17 20:42
Энэ хуний сэтгэцийг шалгуульяа!!!
Zochin
2024-04-17 16:23
Hiih yum ni oldohgui bgan bhda
keyboard_arrow_up