400 тэрбумын зөрчил гаргасан гэх Л.Наранбаатар Сангийн сайдын зөвлөхийн дүрээр сонгуульд нэр дэвших үү 400 тэрбумын зөрчил гаргасан гэх Л.Наранбаатар Сангийн сайдын зөвлөхийн дүрээр сонгуульд нэр дэвших үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

400 тэрбумын зөрчил гаргасан гэх Л.Наранбаатар Сангийн сайдын зөвлөхийн дүрээр сонгуульд нэр дэвших үү

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Наранбаатарыг сангийн сайд Б.Жавхлан зөвлөхөөрөө томилжээ.

Тодруулбал,  сонгуульд нэр дэвших бодолтой байгаа хэмээн МАН-ын хөшигний ард яригдаж байсан Л.Наранбаатар ийнхүү Сангийн сайдын зөвлөхийн дүрээр сонгуульд нэр дэвшихээр болсон талаарх мэдээллийг зарим эх сурвалж хэлж буй.

Нэмж хэлэхэд, өнгөрсөн жилийн тавдугаар сард Хөтөлийн Цемент Шохой үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж, Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг 100 хувийн саналаар чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.

Түүний хувьд томилогдоод 400 хонохдоо 400 тэрбумын зөрчил гаргасан гэх хэл аманд орооцолдсон.  Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэр төрд бүрэн шилжсэний дараах 9 сарын санхүүгийн балансыг шалгажээ. Ингэхэд, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлангаас 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илэрч, сөрөг дүгнэлт гарсан байдаг. Энэ нь Л.Наранбаатарыг даргаар очсоноос хойш долоохон хоногийн дараа санхүүгийн зөрчил үйлдэгдэж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа.

Мөн тэрбээр АТГ-аас  түүний  албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656734
0 эможи

Зочин
2024-05-01 19:12
Сайн залуу сэтгэл бол Монгол эх орон ард түмэн шүү харин ч дажгүй УИХ гарахад дэмжинэ шүү
зочин
2024-05-01 12:43
Арай давархиймаа
keyboard_arrow_up