Б.Жавхлан: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбумаар нэмж, 1.2 их наяд болгох шийдвэр гаргалаа Б.Жавхлан: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбумаар нэмж, 1.2 их наяд болгох шийдвэр гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбумаар нэмж, 1.2 их наяд болгох шийдвэр гаргалаа

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол батлагдлаа. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан " Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн тогтоол батлагдлаа. Энэ тогтоол батлагдсаар монголчууд уул уурхайн баялагтаа эзэн байх нь хэрэгжиж эхэлж байна гэсэн үг. Монгол улсын Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Уг хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа.

Тодруулбал

  • Ирээдүйн өв сан: Баялгийн сангаас ирээдүйдээ зориулж хадгалан арвижуулж, баяжуулна. 
  • Хуримтлалын сан: Өнөө үедээ зарцуулах боломжтой сан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглана. 
  • Хөгжлийн сан: Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон төслүүдийг санхүүжүүлнэ." гэв.

Мөн тэрбээр "Өнөөдөр Хуримтлалын сангийн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй "Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болно. Арилжааны банкнууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол Монголбанк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.

Банкнуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна. Ирэх даваа гаригаас Монголбанкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656737
2 эможи

DR DANIEL
2024-05-08 04:12
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? Би бөөрийг мөнгөөр ​​зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Амьжиргаатай холбоотой донорын тусламжтай бөөрний мэс засал худалдаж авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол apollohospitals1000@gmail хаягаар бидэнтэй холбогдоно уу. com Whatsapp: 393510847940 Хүндэтгэсэн DR DANIEL

Zochin
2024-05-01 20:46
8 huviin zeeliig hezee 6 bolgoh beee.
zochin
2024-05-01 15:04
8 huviin zeeliig hezee 6 bolgoh ve
Зочин
2024-05-01 13:28
Ахмад настан хүмүүс энэ зээлд хамрагдах боломж бна уу.
Зочин
2024-05-01 13:27
Өндөр настан хүн ипотекийн зээлд хамрагдаж болдоггүй юмуу. Өндөр настөн гэхээр сул дорой арчаагүй бага орлоготой болж нийгмээс тусгаарлах үйл ажиллагааг хийж бга юм шиг санагдлаа. Ядаж 55- с 70 на ны хооронд орон сууцны зээлд хамрагдах боломжтой шүү дээ. Орон суута
keyboard_arrow_up