Гурил, тэжээлийн импортын татварыг өнөөдрөөс тэглэлээ
2024 оны 5 сарын 01
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол батлагдлаа.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гурилын импортын татварыг чөлөөлөх тогтоолыг өнөөдөр ЗГ баталлаа. Импортоос чөлөөлөх барааны жагсаалтыг шинэчилж улаан буудайн гурил, малын тэжээл багтааж байна. Өнөөдрөөс бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирж байна. Ингэснээр тариаланчид гурилын үйлдвэрийг гуйдаг нөхцлөөс ангижрана. Өрсөлдөх боломж нээгдэнэ. Тариаланчдын эрх ашгийг нь хамгаалж, боломжуудыг нээнэ. Дотоодын хэрэгцээг хангасан бол илүүг нь экспортод гаргах боломж бүрдүүлнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656738
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: