Б.Хурц нарт холбогдох эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргах Засгийн газрын тогтоол батлагджээ Б.Хурц нарт холбогдох эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргах Засгийн газрын тогтоол батлагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хурц нарт холбогдох эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргах Засгийн газрын тогтоол батлагджээ

2024 оны 5 сарын 08

Arslan.mn

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зургаан жил шоронд хорьсон. Тэдний хүний эрхийг ноцтойгоор зөрчсөнийг тогтоох ажлын хэсэг байгуулж, хүний эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах тлгтоолыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Эрүүгийн ... дугаартай төв аймгийн Анхан шатны шүүхийн шийдэх тогтоол 123 хуудастай. Шүүхийн магадлал нь 71 хуудастай. Шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай гэх тогтоол гаргаж, хэрэгжилтийг Тагнуулын газрын даргад даалгав. Ингэснээр иргэд эдгээр баримтыг архиваас авч танилцаж болно.

Иргэн Т.Чимгээ иргэний хувиар төрөөс нөхөн төлбөр шаардаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандан, түүний нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн. Би ажлын хэсгийг ахалж байгаа тул иргэн Т.Чимгээ, түүний өмгөөлөгчтэй уулзсан. Монгол Улсын хоёр иргэнийг 6 жилийн турш цагдан хорьж, эрүүдэн шүүсэн гэх ноцтой баримтууд бий. Цаашид ийм зөрчил дахин гарах ёсгүй. Иймд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд ХЗДХЯ-нд даалгав.

Улс төрийн хэргийн хохирогч болж, эрүүдэн шүүлгүүлсэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь Засгийн газрын үүрэг тул бид дэмжлэг үзүүлж байна. Монгол Улс олон улсын конвенцуудад нэгдэн орсон тул тэдгээр гэрээний дагуу үүрэг хүлээдэг. АНУ-ын нэг байгууллага энэ хэргийн улмаас ШШГЕГ-тай хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Манай ажлын хэсгийн зорилго нь энэ асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, санал зөвлөмж гаргах юм. Шүүхийн шийдвэр гарсан тул манай ажлын хэсэг үүргээ биелүүлэхэд илүү дөхөм боллоо.                       

Төрийн нууцаас гаргаснаар сонирхсон иргэд шүүхийн шийдвэртэй танилцах боломжтой.  Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж байгаа тул энэ хэргийн материалуудыг ил болгох боломжгүй юм гэв.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656845
0 эможи

DR. ADITY
2024-05-08 23:57
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-05-08 23:57
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up