Хятадуудтай найз гэгдэх Г.Дугаржавт Засгийн газар ХАРИУЦЛАГА тооцохгүй юм уу?
Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцалж төр эргүүлэн авсан нь саяхан. Харин төрд очсоноос хойш уг үйлдвэр гурван ч даргын нүүрийг үзсэн бөгөөд гурав дахь дээрээ энэ үйлдвэр “ШАЛДАА” бууж орхив.
Тухайлбал, МАХН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Намбарын Энхбаярын “хүн” гэгдэх Г.Дугаржав “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.
Тэгвэл түүний “хууль бус” үйл ажиллагааны талаар мэдээллийг үйлдвэрийн зарим ажилтнууд мэдээллэх болжээ.
Тодруулбал, Г.Дугаржав нь өмнө нь Хятадад ЭСЯ-д зөвлөх хийж байсан нэгэн бөгөөд Хятадуудтай нэлээн дотносож, энэ харилцаагаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т давуу байдлаар ашиглаж байгаа гэх мэдээлэл бий.
Хамгийн ноцтой нь, Г.Дугаржав нь бага агуулгатай төмрийн хүдрийг хятад компаниудад нийлүүлэх гэрээг хийж эхэлсэн бөгөөд ирэх “жилийн гэрээг ч урьдчилаад зурсан гэнэ. Үүний хариуд Г.Дугаржав “ашиг” авдаг байж ч мэдэх ч хардлага байгааг ажилтнууд нь хэлж байна.
Хятадуудтай найз гэгдэх Г.Дугаржавын энэ асуудлыг Засгийн газар шалгахгүй юм уу?