Л.Энх-Амгалан: Дорнодын хүүхдүүдэд ийм балмад багш хичээл зааж байна гэхээр үнэндээ айдас бас гутрал хүрчихлээ
2024 оны 5 сарын 15
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Аливаа ажил хийхэд сайнтай муутай, саадтай, бартаатай байдаг. Өчигдөр орой лайвчин Д.Мөнх-Эрдэнэтэй салбартаа болж байгаа, болохгүй байгаагаа ч ний нуугүй ярилцсан. Бас лайв үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг ажилдаа тусгах үүднээс харлаа. Энэ дунд нэг маш балмад багш байна. "Шууд гүрээнд нь шаа Мөнх-Эрдэнээ" гэж хэд хэд бичжээ. Дорнодын хүүхдүүдэд ийм балмад багш хичээл зааж байна гэхээр үнэндээ айдас бас гутрал хүрчихлээ. Аймгийнх нь багш нар таньж байгаа бол хэлж ярина биз дээ. Боловсролын шинэчлэлийн хамгийн том зорилт бол хүн хүнээ хайрладаг, бие биедээ тусалдаг, зөв сэтгэлтэй Монгол хүнийг бүтээх юм шүү дээ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656971
0 эможи
Зочин
2024-05-15 19:27
Яам Дээд боловсролыг ямар гутамшигтай болгож байгааг хараад ой гутаж байна!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: