Б.Энхбаяр: Нүүрсний сонсголд ял шийтгэгдсэн нөхдүүд “ИРЭХ ОНД ГАРЧИХНА АА” гээд ярьж байгаа зүйлүүд байна лээ
2024 оны 5 сарын 16
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийж, 9,700 гаруй хуудас материалыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлаар шүүхээс шийтгүүлсэн хүмүүсийн заримаас сая Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн шиг “Ирэх онд гарчихна” гэж ярьж байгаа хүн байгаа юм билээ.
“Авлига, албан тушаалын гэмт хэргээр шийтгүүлсэн этгээдийг магадлангаар суллахгүй” гэдэг заалттай хуулийг УИХ-аас баталсан. Тиймээс нүүрсний хулгайн хэрэгт шийтгүүлсэн хүмүүс магадлангаар суллагдахгүй, хорих ялаа дуустал эдэлнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
656994
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: