Улаан хивсний паян УТГАА АЛДЛАА Улаан хивсний паян УТГАА АЛДЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаан хивсний паян УТГАА АЛДЛАА

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд “Шинэхэн халадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг үг өнөөдөр “Улаан хивсээ дэвсээрэй, Улсын сайд мориллоо шүү” хэмээх хэлцээр солигдож хэтийдсэн ёслол хавтгайрах шинжтэй.

Үүний тод жишээ  БШУ-ны сайд  Л.Энх-Амгалан  Их засаг Их сургуульд зочилсон бөгөөд энэ үеэр улаан хивс дэвсэн хүлээн авсан явдал боллоо.

Харин түүнийг ингэж сүр дуулиантай угтаж авсныг харсан олон нийт "Хойд Солонгос цааш... " гэж  нь олны шүүмжлэлийг дагуулж буй.

Л.Энх-Амгалан сайдыгаа улаан хивсээр алхуулж, гаднын Төрийн тэргүүний айлчлал шиг угтаж, алга ташилттай тосож сайдыг “хивсчин” хочтой болгож орхив. Хэтийдсэн хөөргөн ёслолыг иймэрхүү л гор дагаж таарна.

Хивс дэвссэнээрээ ч ёслол, хүндэтгэлийн хэмжээ дамжааг илэрхийлэхгүй. Харин ч цаад хүнээ эвгүй байдалд оруулж, хүндэтгэл бус доог тохууны шалтаг болгодог нь энэ жишээнээс илэрхий. Бүрэн эрх нь бий хойно, уг нь гишүүд, сайд нар үүнээс шууд татгалзах ёстой.

Улаан хивс, алга ташилт, хүндэт харуултай угтахад бас учир бий. Уг нь хаана, хэзээ, хэнд улаан хивс дэвсэх дэвсэхгүй нь төрийн ёслолын дүрэм журамд заасан нарийн дэгтэй шүү дээ дарга нараа...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
6
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657129
7 эможи

Зангараг
2024-05-25 17:03
Коммунист намын гишүүн Н.Учралаас социализм ханхийв.
Зочин
2024-05-24 23:30
Энэ сайд юу болов!!! Сонгодог онигоо!
keyboard_arrow_up