С.Амарсайхан: Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна С.Амарсайхан: Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна

2024 оны 5 сарын 27

Arslan.mn

УОК-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд оруулжээ. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "Шар ус, үерийн эрсдлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үерийн аманд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өгч байна. 

Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо гэнэт орох төлөвтэй байна. Тэгэхээр иргэд аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангах мөн холбогдох байгууллагууд техник, төхөөрөмжөө сайжруулах бүх шатанд анхаарал сэрэмжтэй ажиллах шаардлагатай учир зарим үүрэг даалгаврыг өгсөн.

Сонгууль эхэлж орон даяар сонгуулийн кампанит ажил эхэлж буй учир төрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байхыг сануулъя. Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно. Дуусдагаараа дуусна. Амьдрал үргэлжлэх учраас хариуцлага алдахгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүдийг даван туулах бэлтгэлээ хангаж хохирол багатай даван туулах бүх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Энэ сануулгыг аймаг орон нутагт өгсөн. Тиймээс УОК-ын шуурхай штабын дэргэд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын штабыг байгуулсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657163
0 эможи

keyboard_arrow_up