“Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна“ “Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна“

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдлын талаар сэтгүүлчдийн асуултад ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Сэтгүүлчийн асуусан нэр бүхий хоёр хүний асуудлыг цагдаагийн байгууллагад бүртгээд, шалгаж байна. Аливаа гэмт хэрэг зөрчлийг шалгах хуулийн хугацаатай.

Энэ хугацаанд шат шатны байгууллагууд, прокурорын газраас хяналт тавьж ажилладаг. Тэгэхээр хуулийн хугацаандаа шалгагдаад шийдвэр гарна. Шалгаад зөрчлийн хэрэг нээх, татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн гурван шийдвэрийн нэгийг гаргана. 

Зөрчилтэй нэр дэвшигчийг бүртгэх эсэх нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрлэх асуудал. Нэр бүхий хоёр хүнээс гадна шалгагдаад явж буй гомдлууд байгаа. Яг тэр нэр дэвшигч, аль намын гишүүн зэрэг тодорхой мэдээлэл өгөх нь зохисгүй байх" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657226
0 эможи

Иргэн
2024-05-30 00:46
Хотглр шанага???!!!
keyboard_arrow_up