АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхана АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхана

2024 оны 7 сарын 27

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Энтони Ж.Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, саяхан зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: ГХЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657937
0 эможи

keyboard_arrow_up