Хамтарсан засгийн газрын гэрээний төсөл боловсруулах гишүүд ХБНГУ-д айлчилж байна Хамтарсан засгийн газрын гэрээний төсөл боловсруулах гишүүд ХБНГУ-д айлчилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хамтарсан засгийн газрын гэрээний төсөл боловсруулах гишүүд ХБНГУ-д айлчилж байна

2024 оны 8 сарын 02

Arslan.mn

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХБНГУ-ЫН БУНДЕСТАГИЙН ГИШҮҮН МИХАЭЛ МЮЛЛЭРТЭЙ УУЛЗЛАА

Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ажлын хэсгийн тэргүүн Н.Учрал Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар танилцуулж, ХБНГУ дахь үе үеийн Эвслийн Засгийн газарт тулгарч байсан хүндрэл бэрхшээл, эвслийн Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эвслийн гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай зохицуулалт болон гэрээний хэрэгжилтийг хангах, Эвсэлд нэгдсэн улс төрийн намын харилцан зөвшилцлийг хэрхэн хангадаг талаар германы туршлагаас сонирхлоо.

Бундестагийн гишүүн М.Мюллэр Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний анхдагч төслийн талаарх мэдээлэлтэй урьдчилан танилцсан тухайгаа мэдэгдээд Хамтарсан Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангахад улс төрийн намууд хоорондын зөвшилцөл чухал болохыг онцлон үүнийг хангах механизмыг эвслийн гэрээнд тусгах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Түүнчлэн нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий тодорхой асуудлаар эвсэлд нэгдсэн улс төрийн намууд урьдчилан зөвшилцөлд хүрч, улмаар энэ талаар эвслийн гэрээнд тодорхой тусгах нь ач холбогдолтой гэдгийг зөвлөв. Тэрээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газарт амжилт хүссэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658019
0 эможи

keyboard_arrow_up