БШУ-ны сайд П.Наранбаяр бага сургуулийн дүрэмт хувцсыг “поло“ цамцны сонголттой болгох үүрэг өглөө
Боловсролын сайдын шуурхай өнгөрсөн Даваа гарагт хуралдав. Холбогдох байгууллагуудаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцыг сонсов. Энэ жил 4200 орчим багш дутахаар байна. Иймд дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
-Багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг уян хатан байдлаар богино хугацааны сургалтад хамруулан олгох ажлыг эхлүүлэх судалгааг хийх
-Нийслэл, аймгийн төвийн дүүрэг, тойргийн хэмжээнд захирал, эрхлэгч, багш нарын 20 хүртэл хувийг шилжүүлэн ажиллах тогтолцоог бүрдүүлэх
-Дүрэмт хувцсыг бага сургуулийн хэмжээнд поло цамц гэх мэтээр төсөр сонголттой болгохыг судалж, сургуулийн зөвлөл, захирлууд өөрсдөө сонгох боломжийг бий болгох саналыг боловсруулах
-Шинээр байгуулагдаж буй хувийн сургууль, цэцэрлэгүүдийн материал хүлээж авах хугацаа, системийг хялбарчлах, цахимжуулах
-Боловсролын салбар дахь цаасны хэрэглээг бууруулах зэрэг чиглэлийг өгчээ.