П.Наранбаяр: Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна П.Наранбаяр: Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

П.Наранбаяр: Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна

2024 оны 8 сарын 12

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /08.12/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Боловсролын ерөнхий хуулийн дагуу үндэсний хөтөлбөрийг 10 жил тутамд өөрчилнө гэж заасан байдаг. Ингэх нь аргагүй юм. 2014 онд цөм хөтөлбөрийг баталж байхад хиймэл оюун ухааны талаар дурдаагүй. Гэтэл энэ нь бидний өнөөгийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болчихлоо. Үүнтэй холбоотойгоор сурах бичиг өөрчлөгддөг. СӨБ, бага сургуулийн боловсролын үндэсний хөтөлбөр, сурах бичгийн эх зохиох бэлтгэх, дасгал ажлын агуулга боловсруулах 254 хүнтэй ажлын хэсэг ажлаа эхлүүлж байна.

Бага ангид уншиж сургах хэрэгтэй. Уншина гэдэг нь минутад олон үг уншихыг хэлэхгүй. Уншсан зүйлээ хүүхэд ойлгоод тэр дотроо ороод ойлгоод тэрийгээ илэрхийлж чаддаг байхыг хэлнэ.

Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна.

PISA шалгалтаар Монгол улсын боловсролд сурагчид унших чадвар сул байгааг харуулсан. Тиймээс унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, сурах бичиг боловсруулна. Дээр үед унших бичиг гэж хичээл байсныг сэргээнэ. Ингэхдээ хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлсөн, задалсан, утга зохиолын ертөнцөд аваачих унших бичиг болно.

Мөн сурах бичиг ухаалан төхөөрөмжтэй шууд харьцдаг буюу интерактив болох боломжтой. Түүнээс гадна хичээнгүй бичигт анхаарах цаг ирсэн ба хүүхдэд алдаа гаргах эрхийг нь олгох замаар балын харандаагаар бичүүлэх талаар судалж байна. Ингэх юм бол даалгаврын цаг 20 минутаас хэтрэхгүй, хичээнгүй бичиг заах цагийг хорогдуулж илүү бүтээлч хичээлд цаг гаргах боломж бүрдэнэ. Ер нь өнөө цагт хүүхэд бүгд л ухаалаг төхөөрөмжтэй харьцаж, IT-ийн ололт, хөгжил бидний өдөр тутмын амьдралд нэвтэрчихсэн үед тэд заавал  хичээнгүй бичих гэж хэт олон цаг зарцуулах нь хэр ач холбогдолтой талаар бид ярилцаж байна.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нарыг ажлаа эрт эхлүүлэхээр болсон. Багш нарын амралтыг 2025 оны нэгдүгээр сарын эхний 7 хоногт тав хоног нөхнө. Ингэснээр сургууль дээр тэмцээн уралдаан гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах, олимпиад болохгүй. Энэ хооронд бид түгжрэлийг ч тооцсон. Үлдсэн 43 хоногийн 6 дугаар сард амралт эхлээд авна. Тэгэхгүй бол багш нар наймдугаар сарын 30-н дөхүүлж ажилдаа ороод хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломжгүй байгаа тул 5+43 гэсэн амралтын бодлогоор цаашид явах нь аль аль талдаа давуу талтай юм." гэв.

"Бага ангид уншиж сургах хэрэгтэй. Уншина гэдэг нь минутад олон үг уншихыг хэлэхгүй. Уншсан зүйлээ хүүхэд ойлгоод тэр дотроо ороод ойлгоод тэрийгээ илэрхийлж чаддаг байхыг хэлнэ"

"Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна"

"2025-2026 оны хичээлийн шинэ жилээс эхлэн "Поло" загварын футболк бүхий дүрэмт хувцастай болно"

Намар багш нарын ажил эхлэх хугацааг НААШЛУУЛНА

Сурагчид 3 дугаар ангиасаа АНГЛИ ХЭЛ ҮЗНЭ. Эхний ээлжид 100 сургуульд туршиж үзнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658157
1 эможи

Зочин
2024-08-13 20:31
Сайд жаахан зангарагтай баймаар бна. Жижиг сажиг юмаар хеецелдеед салбараа томоор хараачээ!!!
Зочин
2024-08-13 11:42
БАГШ НАР ӨӨРСДӨӨ ОЛИГТОЙ ЗААХ АРГАГҮЙ БАЙСАН Ч ХҮҮХДҮҮДЭД ХЭЛБААОЛАЖ, ХИЙЖ СУРГАДАГГҮЙ ӨӨРСДИЙНХӨӨ АИРЫГ ХАРЖ ГЭРИЙН ДААЛГАВАР МАШ ИХ ӨГДӨГ, ХИЧЭЭЛИЙН ДАРАА АВЧ ҮЛДЭХ, ХАГАС САЙН, БҮТЭН САЙ НД ГЭНЭ ДУУДААЛ ДАВТЛАГА ӨГНӨ ГЭДЭГ МАШ ХЭЦҮҮ. БАГШ НАР ӨӨРСДӨӨ ГЭРТЭЭ БАЙХ СОНИРХОЛГҮЙ, ГЭРИЙН АЖЛААС ЗУГТДАГ, ТЭГЭЭД ДАВТЛАГА ӨГСӨН НЭРТЭЙ 8,9,10,11 -Р АНГИЙН ХҮҮХДҮҮДЭЭР ДАВТЛАГА ӨГҮҮЛДЭГ ЭНЭ БҮГДИЙГ ЗОГСООХ НЬ ЧУХАЛ. ШҮҮ
Зочин
2024-08-13 11:39
Багш бэлтгэн гаргадаг сургуулийн сургалтын чанарт анхаарал хандуулж,багш нарын үнэлгээг нэмэгдүүлнэ үү. Энэ Тамир гэдэг зургийн багш нөхөр боловсролын салбарыг дампууруулаад дуусч байна. Өмнө нь хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан хүмүүс дахин орвол,юу ч хүлээгээд нэмэргүй, хайран цаг хугацаа,зардал талаар л болоод өнгөрнө
Иргэн
2024-08-13 11:22
Маш их даалгавөр өгч, хүүхэд болон эцэг эхийг нь залхаадгийг болиулмаар байна.Хичээлийг нь арай сонирхолтой хэлбэрээр зааж, даалгаврыг арай бага өгч байвал зүгээр байгаа юм.
Зочин
2024-08-12 20:29
Дээд боловсролын салбарт анхаарах уу! Тамир нараа яаралтай зайлуулах хэрэгтэй!!!
keyboard_arrow_up