Гадаад харилцааны яамны ТНБД-аар Л.Мөнхтүшигийг томиллоо
2024 оны 8 сарын 28
Засгийн өнөөдрийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар:
- Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус томилсон байна.
Л.Мөнхтүшиг нь 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сараас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болсон.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр ажиллахаар явсан тул түүний ажлыг Л.Мөнхтүшиг түр орлон гүйцэтгэж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658524
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: