ЗГ: Олон улсын бүжгийн тэмцээн болон хийлчдийн уралдаанд байр эзэлсэн уран бүтээлчдэд мөнгөн урамшуулал олгоно
2024 оны 8 сарын 28
ОХУ-ын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65 сая,
Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохыг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658529
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: