Паралимпын аварга У.Сүрэнжавт дөрөв, Б.Баасанхүү, Ц.Баттулга нарт гурван өрөө байрны батламж өглөө
2024 оны 9 сарын 12
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпт медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгох шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын салбарын зарим хүнд төрийн дээд шагнал, одон медаль гардуулсны дараа ерөнхий сайд О.Оюун-Эрдэнэ тамирчдад байрны батламж, мөнгөн шагналын хамт гардууллаа.
Тодруулбал паралимпын аварга У.Сүрэнжавт дөрвөн өрөө байр, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, паралимпын мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт гурван өрөө байрны батламж, мөнгөн шагналын хамт өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658853
1 эможи
Зочин
2024-09-12 14:04
овоо доо, бүгдэд эрүүл энхийг хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: