Харааны шил тараахаас илүүтэй тойргийнхоо 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиуддаа анхаарал тавиач Н.Учрал сайд аа!
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нь 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгинохайрхан дүүргээс хоёр ч удаа сонгогдсон. Гэтэл өдгөө нийслэлийн 62-р сургуулийн өргөтгөлийн барилга нь ЗУРГАА дахь жил өнгөрчихөөд байхад ашиглалтад ороогүй хэвээр байгааг та мэдэж байгаа юу? Тус дүүргийн зарим сургуулиуд одоо хүртэл гурван ээлжээр хичээллэснээс үүдэж, бага ангийн сурагчдын хичээл 19:00-20:00 цагийн хооронд тарж, гэртээ 21.00 гэж харьж байна. Айлын хүүхдүүдийн ангид чихэлдэн байж хувааж суугаад арай хийж хичээлдээ явсаар одоо зургаа дахь жилдээ орж байгаа нь энэ юм.
Гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нь ингээд хорооны халамжийн мэргэжилтэн шиг харааны шил тараагаад хэдэн тэтгэврийн хөгшид, хараа муутай иргэдээр өөрийгөө рекламдаад явах нь зохимжтой юу. Энэ ажлыг дүүрэг хороодын эрүүл мэндийн ажилтнууд, нүдний эмч нар хийчихнэ биз ээ.
Энийгээ бас "Амлалтаа биелүүлж байна" гэж онцолжээ. Харааны шил амласан болохоор нь түүнийг сонгосон юм байх даа.