Н.Учрал: 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ Н.Учрал: 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. 

ЗЗХЭГ-ын дарга Н.УЧРАЛ " Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 3.4 сая иргэн эзэмшдэг 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангуулах чиглэл өгсөн.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтолыг оруулааар бэлтгэж байна.

"Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийн хувьд 27 хувь нь иргэдийн эзэмшилд байдаг. Гэхдээ 1072 ширхэг хувьцаа нь энгийн хувьцаанд шилжээгүй учраас иргэд хувьцаагаа худалдаж, арилжаалж чаддаггүй. Мөн хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компаниар бүртгэгдэх ажил үр дүнд хүрээгүй учраас яг одоо компанийн засаглал төдийлөн сайжирч чадаагүй. "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид улс төрийн нөлөөлөл одоо ч гэсэн байсаар байгааг иргэд төдийгүй тухайн компанид ажилладаг хүмүүс ч хэлж байна. Тийм учраас бид тодорхой хугацаатай үүргийг өгч, "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийг листэд нээлттэй компани богосноор засаглалыг сайжруулна гэж зорьж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658974
1 эможи

Зочин
2024-09-18 23:50
Ахмадуудын 1072 хувьцааг засгийн газраас эргүүлэн олгох шийдвэр гаргаж өгвөл хөөрхий хөгшчүүлд хувьцааны ноогдол оо авах баярт мөч ирэх вий.
keyboard_arrow_up