П.Наранбаяр: Багш нарын сарын цалин аль хэдийн 1000$ буюу 3.8 сая төгрөг хүрчихсэн
Засгийн газрын өнөөдрийн (2024.09.18) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын салбарт хамгийн чадварлаг хүмүүс бэлтгэгддэг, ажилладаг байхын тулд цалин хангамжийн асуудал сайн байх ёстой. Өнөөдрийн байдлаар багшийн үндсэн цалин сарын 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр 100 гаруй хувийн нэмэгдэл авч байгаа. Сарын 3.8 сая төгрөгийн цалинтай 1000 гаруй багш байна. 1000 ам.доллар аль хэдийн хүрчихсэн гэсэн үг.
Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна." гэв.
П.Наранбаяр : Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс цагийн багш хийж "хичээл заая" ЦАЛИН ЧУХАЛ БИШ гэж хандаж байна
П.Наранбаяр: Монгол Улсад багшийн хомсдол, ур чадварын дутагдлын асуудал хурцаар яригдаж байна.Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар, их сургуулийн 4-р курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулна
П.Наранбаяр : Сарын 1000$ буюу 3.8 сая төгрөгийн цалин авдаг 1000 гаруй багш байна