Ж.Батсуурь: Амины орон сууцанд ипотекийн зээл гаргах нөхцөлийг бүрдүүлж байна Ж.Батсуурь: Амины орон сууцанд ипотекийн зээл гаргах нөхцөлийг бүрдүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батсуурь: Амины орон сууцанд ипотекийн зээл гаргах нөхцөлийг бүрдүүлж байна

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид бодлогоо тодорхойлохдоо ирэх жил ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн зорилготой байна. Үндсэндээ нийлүүлэлт ихэснэ гэсэн үг. Ингэхийн тулд хэд, хэдэн эрх зүйн өөрчлөлт хийнэ. Бидний барьж буй бодлого бол амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаг болгож хот, хөдөөгийн амьжиргааг ижил түвшинд хүргэх талаар ажиллана" гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658978
0 эможи

Баасандулам
2024-09-19 14:03
Настангуудад ганц өрөө, дотроо 00 той, зусландаа барих барилгад ипотёкийн зээл олгож дэмжлэг үзүүлэх боломж байна уу. Тэтгэврийг нь барьцаалж, өмчилсэн газрыг нь барьцаалж
keyboard_arrow_up